Product care
HOW TO CLEAN MICHEL&AMAZONKA CASHMERE AT HOME?
Dry cleaning is one of the best ways of washing cashmere garment and it sure is the best way. Just give your cashmere to the nearest specialist dry cleaner who knows it better. They will take care of your cashmere professionally. This is the ideal way to care for your cashmere properly, especially for their long life.
Hand washing is the ideal way to care for cashmere clothes properly and it prolongs their life. At home you can use mild shampoo specially formulated for cashmere hand wash. Special cashmere shampoo which is accompanied in purchase. Cashmere is a protein fiber, much like our own hair, and responds well to the same gentle washing approach. In a moderate temperature water add a cap of shampoo and gently wash them without rubbing and scrubbing. Soak for at least 15 minutes and gently swish the sweater around the soapy water. Wash your cashmere once in 3-4 wears.
HOWEVER, BE CAREFUL NOT TO RUB WITH HARD OBJECTS.
Remove excess water. When you are washing by hands take out your cashmere from the rinsed water gently squishing the garment to remove most of the water and put it one a flat surface. Place a clean white colored towel that is large enough to accommodate the garment. Starting at the top of the garment, roll the towel and the garment together, gently pressing down on the roll to help the towel absorb the water in the garment.
Lay flat to dry. Please make sure to put the garment in it natural shape in a flat surface. It helps to keep the style too. It is better to avoid direct sunlight.
Ironing is not recommended with all garments. But if you need to iron your garment then use colorless fabric on top of the garment. Use wool or delicate regime for ironing.
Antistatic nontoxic formula with antibacterial properties adds scent while removing odor. Spray to freshen sweaters, suits, coats, hats, and blankets between washes. A natural moth repellent, this spray works great for closets, drawers, and long-term storage.
Storing is an important part of preserving cashmere’s longevity. Clean the cashmere and store them in a sealed container or a storage box, because dirt, sweat, hair and stains attract moths. It is better to store them with fragrant sachets. Change them when smell fades away. If you see any moths just put your garment in a freezer for about 3 days and then follow drying method before storing them.
Cashmere is a natural product, so, it may pill overtime but it is not indicative of bad quality but a characteristic of fine cashmere. Instead of pulling them off by hand, use special Michel&Amazonka comb included in the purchase to remove them when needed. It’s easily removed without damaging the knit with cashmere comb which softens the cashmere even more.
Cashmere is a delicate material that needs to rest between wears, therefore do not wear the same knit every day. Air between uses and store them folded and you can prolong your favorite clothes’ life.
MICHEL&AMAZONKA НООЛУУРЫГ ГЭРТЭЭ ХЭРХЭН ЦЭВЭРЛЭХ ВЭ?
Бүх төрлийн ноолууран хувцасыг цэвэрлэх хамгийн шалгарсан арга бол хуурай хими цэвэрлэгээгээр цэвэрлэх юм. Та өөрт хамгийн ойр байрлах хуурай хими цэвэрлэгээний газарт хандаж бүтээгдэхүүний шинж чанарыг мэргэжилтэнд хэлж зөвлөгөө авснаар таны хайртай бүтээгдэхүүнийг арчлах, эдэлгээг удаан байлгах хамгийн оновчтой аргыг зааж өгөх болно.
Ноолууран эдлэлийг хөнгөн гар аргаар угаах нь хамгийн энгийн бөгөөд түгээмэл арга юм. Ингэхдээ зориулалтын гар аргаар ноолууран эдлэл угаагч бодис ашиглахыг зөвлөж байна. “Мичел Амазонка” бренд нь өөрийн нэрийн ноолууран бүтээгдэхүүнүүдийг дагалдуулан 100% органик бүтэцтэй зориулалтын шампунийг бэлэглэдэг. Ноолуурын бүтэц, шинж чанар нь эмзэг зөөлөн бөгөөд хүний үстэй ойролцоо байдаг тул ноолууран бүтээгдэхүүнийг зөөлөн аргаар цэвэрлэх хэрэгтэй. Ингэхдээ бүтээгдэхүүний овор хэмжээнээс шалтгаалан тасалгааны хэмтэй усанд 1 литр тутамд 20 мл байхаар тооцоолон шампунийг хийж хөөсрүүлнэ. Улмаар цэвэрлэх бүтээгдэхүүнээ хийж 15 минут орчим зөөлөн базлах, булхуулах байдлаар угаана.
ХЭРХЭВЧ МУШГИЖ ШИРҮҮН ЗҮЙЛСЭЭР ҮРЖ БОЛОХГҮЙГ АНХААРНА УУ
Угааж дуусаад уснаас гаргаж цэвэр усанд саванг арилтал булхуулаад илүүдэл усыг зөөлөн базаж шавхарна. Шавхарсан бүтээгдэхүүнийг хавтгай гадарга дээр зөв хэлбэрт оруулан тавина. Бүтээгдэхүүний дээрээс хуурай алчуур жигд тавьж алчуур бүтээгдэхүүн хоёрыг хамтад нь нямбайлан хуйлснаар илүүдэл ус алчууранд шингэнэ.
Улмаар дахин хавтгай гадарга дээр зөв хэлбэрт оруулан дэлгэж тавих ба нарны шууд тусгалаас хол хатааснаар өөрийн натурал өнгө, хэлбэрийг хадгалах болно.
Ноолууран бүтээгдэхүүнийг индүүдэх нь тийм ч зохимжтой биш хэдий ч шаардлагатай тохиолдолд зөв хэлбэрт оруулан дээр нь будаггүй ноосон эсвэл даавуун материалыг тавьж дундаж температурт индүүднэ.
Цахилгаанжилтын эсрэг цацлагыг хэрэглэх нь төрөл бүрийн бактери үүсэх, элдэв таагүй үнэрийг арилгах зэрэг давуу талтай тул цамц, хүрэм, малгай, бланкет зэрэгт хэрэглэхийг зөвлөж байна. Мөн шүүгээ, шургуулга зэрэгт бүтээгдэхүүнийг удаан хадгалах үед цацсанаар хортон шавьж болон цагаан эрвээхэй зэргээс хамгаалах давуу талтай.
Ноолууран эдлэлийг зөв хадгалах нь бүтээгдэхүүний эдэлгээг уртасгахад маш чухал нөлөөтэй. Ноолууран бүтээгдэхүүнд шингэсэн бохирдол, хөлс, үс болон тоосонцорууд нь хортон шавьжийг өөртөө татдаг тул битүү хайрцаг, саванд хадгалах нь зүйтэй. Ингэхдээ төрөл бүрийн үнэрт дугтуйтай хамт хадгалах ба хэрэв цагаан эрвээхэй зэрэг ямар нэг хортон шавьж үзэгдсэн даруйд хөлдөөгчинд хийн 3 хоногийн турш байлгаснаар дээрх асуудлаас ангижирч болно.
Ноолууран эдлэл нь байгалийн гаралтай бүтээгдэхүүн тул угаалт, хэрэглээнээс шалтгаалан бөөсөрч, бөөгнөрч болох бөгөөд энэ нь тухайн бүтээгдэхүүн чанар муутай гэсэн үг биш юм. Хэрэв худалдан авсан бүтээгдэхүүн тань бөөсөрч, бөөгнөрсөн бол гараар түүх эсвэл “Мичел Амазонка” бүтээгдэхүүнийг дагалдан очдог зориулалтын самаар төвөггүй цэвэрлэж болох ба таний ноолууран эдлэл улам зөөлхөн, таатай болсныг мэдрэх болно.
Ноолуур бол маш тансаг хэрнээ эмзэг бүтээгдэхүүн тул та өдөр бүр нэг бүтээгдэхүүнээ өмсөж эдэлгээнд оруулах нь тийм ч зохимжтой бус юм. Тиймээс та өөрийн хайртай бүтээгдэхүүнээ онцгой арчилж зөв угааж, зөв эвхэж, агаарт байлгаж, ээлжлэн хэрэглэх нь бүтээгдэхүүний эдэлгээг уртасгадаг.